“Японы Осака мужийн Яо хотын Камэи бага сургууль дээр 5 сарын 8-ны даваа гарагийн өглөө гэнэт сэжиг бүхий, хүчтэй үнэр тархсаны улмаас 51 сурагч хордож эмнэлэгт хүргэгдлээ. Хүүхдүүд ухаан алдаагүй, тэдний амь насанд аюул учраагүй. Одоо 3 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байгаа” хэмээн “Киодо” агентлаг дамжууллаа. “Энэ хэрэг өглөө 9 цагийн орчим гарсан ч 2 цагийн дараа үнэр үнэртсээр байсан. Сургууль дээр ахуйн хий алдагдсан байж болзошгүй” талаар Аврах албаны төлөөлөгч мэдэгдлээ. Сурагчдыг сургуулиас тэр дор нь нүүлгэн шилжүүлсэн ч олон хүүхдийн бие муудсан аж. Хэргийн газар дээр аврагчид болон Түргэн тусламж ажиллаж байна. Ямар хий хаанаас алдагдсаныг тодруулахаар мөрдөгчид иржээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл