Хятадын цагдаагийн газрын нууц хэсэг Өмнөд Солонгост байдаг тухай тус орны хууль сахиулагчид мэдэгдсэн хэмээн “Yonhap” агентлаг өнөөдөр мэдэгдлээ. Одоо Өмнөд Солонгосын эрх баригчид тус мэдээллийг шалгаж байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаанд цагдаа нараас гадна тус улсын Гадаад харилцааны яамын ажилтнууд, цэргийнхэн ч хамрагдан оролцож байгаа аж. Ганц нэг нууц цагдаа биш бүр цагдаагийн бүхэл бүтэн хэсэг ажилладаг гэдгийг тус агентлаг онцолжээ."Хэрэв энэ мэдээлэл батлагдвал Өмнөд Солонгос улсын тусгаар тогтнол, хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг болно. Гэтэл хятадууд эдгээр нууц хэсгүүдээ олон улсын эрх зүйг зөрчөөгүй гэжээ. Тэр бүү хэл Хятадын тал “Манай ажилинууд өөрийн иргэдэд ил тодоор үйлчилж тусалдаг, жишээлбэл бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх, жолооны үнэмлэх сольж өгөх..." хэмээн мэдэгдсэн... Гэвч хятад цагдаагийн эдгээр нууц хэсгүүдийн гол үүрэг нь Хятадаас зугтааж гарсан хятадуудын тухай мэдээлэл цуглуулах, тэднийг олж илрүүлэн эх орон руугаа албадан аваачих гэж бид үзэж байна" хэмээн “Yonhap” агентлагийн мэдээнд дурджээ. Сонирхуулахад, Испаний “Safeguard Defenders” хэмээх хүний эрхийн байгууллага өмнө нь мэдэгдэл хийхдээ “Хятадын эрх ашгийн төлөө үйлчилдэг тусгай цагдаа нар гадаадын орнуудад ажилладаг. Хятадууд дэлхийн 53 оронд цагдаагийн 102 хэсэг байгуулсан. Бүр Өмнөд Солонгос улсад хүртэл бий” хэмээсэн билээ.
Хятадын цагдаагийн нууц хэсгүүдийг Солонгос даяар хайж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11