Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва орон даяар 3 өдрийн гашуудал албан ёсоор зарлалаа. “Манай алдартай рок дуучин Рита Ли Жонас ди Карвальо нас барсантай холбогдуулан энэ гашуудлыг зарласан” хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба мэдээлэв. Ерөнхийлөгч Лула да Силва “Дуучин Рита Ли бол манай орны агуу дуучдын нэг. Тэр цаг үеэсээ түрүүлж алхдаг байсан. Рита бол бразил рокийн хатан хаан” хэмээжээ.
Энэ бол рок дуучны үхлээс болж төрийн гашуудал зарласан анхны тохиолдол байх. Рок дуучин, хөгжмийн зохиолч, зохиолч Рита Ли 2021 оноос уушигны хорт хавдраа эмчлүүлж байгаад 5 сарын 8-нд 76 насандаа Сан-Паулу хотод өөрийн эдлэндээ өнгөрчээ. Рита Ли 1966 онд “Os Mutantes” хамтлагийг нөхөртэйгээ анх байгуулж алдаршсан. Тэрээр 2001 онд “Latin Grammy” хүртсэн, маш олон цомог гаргасан билээ. 1975 онд “Fruto Proibido” цомгоор “Queen of Rock” алдар хүртэж, 2007 онд Бразилын шилдэг 100 цомгийн 16-д жагсч байв. Түүний анхны нөхрийг Арнальдо Баптис гэдэг, дараа нь Роберто де Карвальотой гэрлэж 3 хүүхэд төрүүлсэн. Амьтны эрхийг хамгаалагч, веган Рита өөрийн шоуг хөтлөхийн зэрэгцээ 30-аад ном бичсэн, “Rita Lee: Uma Autobiografia” ном нь 2017 онд Бразилд хамгийн их зарагдсан номоор тодорчээ.
Бразил 3 өдрийн гашуудал зарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11