Манай гарагийн 75 улс цаазын ялтай, голду эх орноосоо урвах, цэргийн гэмт хэрэг, терроризм, шашин шүтлэгийг гутаан доромжлох, гомосексуализм, хар тамхины наймаа, аллага, тагнуул зэрэг хэрэгт ийм ял ногдуулдаг. АНУ зэрэг орон цаазын ялыг хортой тарианы тусламжтай гүйцэтгэдэг бол ихэнх улс бууддаг. Мөн зарим оронд дүүжилж, толгойг тастаж авдаг, харин голдуу лалын орнуудад чулуу шидэж хөнөөдөг. АНУ-ын 27 мужид одоо хүртэл гэмт хэрэгтнүүдийг цаазалдаг, хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн онд ял гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад, энд бүх шорон хувийнх. Мөн Белорусс, Хятад, Хойд Солонгос, Саудын Араб, Сомали, Өмнөд Судан, Кувейт, Бангладеш, Египеи, Ирак, Иран, Йемэн улс 2022 онд гэмт хэрэгтнээ цаазалсан.
“Дэлхийн 75 орон цаазын ялтай хуулиа хэвээр хадгалсаар байна” хэмээн “Amnesty International”, “Death Penalty Info” байгууллагууд мэдэгдлээ. Гэхдээ зарим орон бүр өнгөрсөн зууны дунд үеэс хойш ийм ялыг хэрэгжүүлээгүй аж. Жишээлбэл, Израиль 1962 оноос хойш цааз гүйцэтгээгүй бол , Мальдив 1965 он, Япон 1988 он, Өмнөд Солонгос 1997он.
Дэлхийн 75 орон цаазын ялтай
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11