Японы Ерөнхий сайд Фумио Кисида биеэ зүй бусаар авч явлаа хэмээн өөрийн том хүү Сетарод хатуу сануулга өгсөн тухай тус орны Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хирокадзу Мацуно мэдэгдлээ. Сетаро бол Кисидагийн төрсөн хүү төдийгүй Ерөнхий сайдын хувийн нарийн бичиг юм байна. “Цаашид хариуцлагаа өндөржуулэн өөрийн албан үүргийг гүйцэтгэх ёстой” хэмээн Ерөнхий сайд өөрийн хүүд сануулжээ. Хэрэг явдал 2022 оны сүүлээр болсон үдэшлэгээс үүдэлтэй. 7 хоног тутмын "Сюкан бунсюн" сэтгүүл тэр үед Ерөнхий сайдын албан өргөөнд үдэшлэг зохион байгуулж 10 гаруй танил болон хамаатан садны хүмүүсийг урьжээ. Ирсэн зочдыг албан өргөөний улаан хивс дэвссэн гол хаалганы шатан дээр хүлээн авч гэрэл зургийг нь дарсан юм байна. Гэтэл энэ нь албаны дэг жаягийг зөрчсөн үйлдэл болжээ. Ерөнхий сайдын өргөөнд ганцхан тохиолдолд ингэж албан зураг авах ёслол хийдэг аж. Өөрөөр хэлбэл, Сайд нарын танхимыг император баталсны дараа Засгийн газрын гишүүдийн гэрэл зургийг энэ өргөөнд албан ёсоор авдаг ёс журамтай юм байна. Сётаро Кисида өмнө нь нэг бус удаа албаны дэг жаягийг зөрчсөн үйлдэл гаргаж байжээ. Сетаро аялал хийхээр явахдаа Японы Элчин яамны албаны авто машиныг унасан. Тэрбээр Канадад очоод тус орны Ерөнхий сайд Жастин Трюдотой албан зургаа авахуулах хүсэлт тавьсан, гэвч үүнийг боломжгүй гэж үзээд татгалзсан гэдэг.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11