Саудын Арабын хувьд түүхэн үйл явдал болж анхны эмэгтэй астронавтаа сансарт хөөргөлөө. Түүнийг Райана Барнави гэдэг, 33 настай, эрдэмтэн –судлаач. хөхний хорт хавдраар мэргэшсэн аж. 2023 оны “Axiom 2” хөтөлбөрийн дагуу 5 сарын 22-нд 4 хүнтэй сансрын хөлөг АНУ-ын Флоридаас Олон улсын сансрын станц руу хөөрчээ. Райана Барнавигаас гадна Саудын Арабын иргэн, сөнөөгч онгоцны нисгэгч Али Али Карни, бас АНУ-ын астронавт Пегги Уитсон болон Теннесийн бизнесмэн, авто уралдааны нисгэгч Жон Шоффнер нар энэ багт орсон юм. НASA-н астронавт Пегги Уитсон 4 дэх удаагаа сансарт нисч буй бөгөөд сансрын багийн даргаар ажиллаж байна. Саудын Араб улсын 2 астронавт сансарт 8 хоног ажиллахдаа эрдэм шинжилгээний 14 туршилт явуулахаар төлөвлөжээ. Арабчууд одоо сансарт гурвуулаа болов, Арабын Нэгдсэн Эмир улсын астронавт Аль-Неяди өмнө нь ОУСС-д ирээд ажиллаж байгаа.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл