Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени ижил хүйстэний аливаа харилцаа болон гэрлэлтийг бүрмөсөн хориглосон шинэ хуулийн төслийг баталж гарын үсгээ зурлаа. “Гомосексуал харьцааны эсрэг хууль” нь тус улсад өмнө хэрэгжиж байсан Ижил хүйстэнүүдийг шийтгэх тухай хуулийг улам чангатгаж цаазаар авах ялыг нэмлээ” хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. Одоо Уганда улсад гомосексуализмыг сурталчилбал 20 жил хүртэл хорих ял ногдуулах аж. Хэрэв ижил хүйстэний харьцаанд орохыг завдсан бол 10 жилийн ял өгнө, харин дахин давтан ийм харьцаанд орж “цуврал гэмт хэрэг” үйлдсэн бол насан туршид шоронд хорино. Ижил хүйстэнүүд хэрэв ДОХ зэрэг эмчлэгддэггүй өвчнийг тараасан бол, мөн насанд хүрээгүй хүүхэд ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “буруу харьцаа”-нд оруулж уруу татсан тохиолдолд цаазлахаар болжээ.
Уганда бол Африкийн улс, далайд гарцгүй. Энэ орон 1962 онд Английн колониос гарч тусгаар тогтнолоо зарлажээ. Албан ёсны хэл нь англи, суахили. Газар нутгийн хэмжээ 241038 км2 бөгөөд дэлхийд 81-т жагсдаг. Хүн ам 44,7 сая: ДНБ (номинал) 28,116 тэрбум доллар, энэ үзүүлэлтээр дэлхийд 99-р байранд ордог. Харин 1 хүнд ногдох ДНБ нь 724 доллар буюу дэлхийд 178-д жагсдаг.
Уганда гомочуудыг цаазлах хуулийг батлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11