Хятад улсын Шэньжэнь хотод дэлхийд анх удаа хүний гараар бүтсэн нисдэг таваг хөөргөж туршлаа. Хятадын “Shenzhen UFO Technology” компаний зохион бүтээсэн “iUFO” нь голдоо нисгэгчийн кабинтай. Энэ кабинд зөвхөн ганц хүн багтана. Нисгэгч өөрөө нисдэг тавгаа удирдаж болно, эсвэл компьютерт жолоодлогыг шилжүүлэх боломжтой. Энэ нисдэг таваг 200 метрийн өндөрт цагт 60 км хурдтай 15 минутын турш нисч чадна. “iUFO” нь хажуу бөөрөндөө LED гэрэлтүүлэгтэй, буухад ашиглах чийдэнтэй, 12 винтэн цахилгаан хөдөлгүүртэй.
“Shenzhen UFO” энэ бүтээлдээ зохиогчийн эрх хэдийн авчээ. Хятадууд нисдэг тавгийн төсөл дээрээ 3 жил ажилласан аж. Тэд ирээдүйд нисдэг тавгаа хувийн тээврийн хэрэгсэл хэлбээрээр зарж борлуулахаар төлөвлөж байгаа тухай тус компаний төлөөлөгч мэдэгдэв. Одоогоор үнэ ханшаа зарлаагүй байна.
Хятадууд "нисдэг таваг" бүтээж амжилттай туршив



Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл