2023 оны 7 сарын 1-нээс Арабын Нэгдсэн Эмир улсын төрийн албан хаагчдын зарим нь 7 хоногт 4 өдөр ажилладаг болно. Ажил олгогч ба Ажилтан хоёулаа хэлэлцэж тохирсны үр дүнд ажлын шинэ хуваарийг хэрэгжүүлэх ёстой аж. Түүнчлэн төрийн албан хаагчид зайнаас ажиллах боломжтойн, энэ нь АНЭУ-д төдийгүй гадаадад ажиллахад хамаарах юм байна. Гэхдээ албан хаагчид долоо хоногийн 4 өдөрт 40 цаг ажиллах хэрэгтэй болно, өөрөөр хэлбэл өдөрт 10 цаг хөдөлмөрлөнө гэсэн үг. "Өмнөхөөс илүү уян хатан, үр дүнтэй ажлын байрыг олноор бий болгохоор төлөвлөж байгаатай ажлын 4 өдөр бүрэн уялдаж байна. 7 хоногт 4 эсвэл 5 өдөр ажилладаг болсон хэдий ч бямба, ням гараг нь амралтын өдрүүд хэвээр үлдэнэ. Шинэ журам, дүрмийн дагуу ажилтнууд даваа гарагаас пүрэвт бүтэн ажиллаж баасан гарагт нь зарим нутагт тал өдөр ажиллана. Ийм өөрчлөлт хийснээр төрийн алба хаагчдын хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц өссөн" гэж АНЭУ-ын эрх баригчид мэдэгдлээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл