Германы INSA социологийн хүрээлэн ард иргэдийн дунд асуулга явуулжээ. Гэтэл германчуудын дөрөвний нэг нь "Ойрын хугацаанд гадагшаа цагаачлахыг хүсч байна", 14% нь "Өөрийн төлөвлөгөөг гаргаагүй" гэсэн бол 3% нь хариулахаас татгалзжээ. Нийт асуулгад оролцогчдын 58% “Төрөлх Герман нутгаа орхих хүсэлгүй байна” гэсэн нь их нүүдлийн эрин үеэс хойшхи хамгийн доогуур үзүүлэлт болжээ. Тэдний ихэнх нь 60-аас дээш насныхан аж.
Залуусын дунд явуулсан асуулгын үр дүнгээс үзэхэд тэд ирээдүйдээ, эх орныхоо ирээдүйд итгэлгүй болжээ. 19-29 насны залуусын 37% нь гадагшаа гарч цагаачлахад бэлдэж байна гэж хариулжээ. Энэ үзүүлэлт 30-39 насны германчуудад ойролцоо буюу 36% байна. “Герман залуусын гуравны нэг нь өөр бусад оронд очиж амьдрахыг хүсч байна. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл канцлер Шольцын Засгийн газар удахгүй дан тэтгэврийн хөгшидтэйгээ үлдэх нь... Гэтэл ганцхан жилийн өмнө нөхцөл байдал огт өөр байсан. Асуулгад хамрагдагсдын 16% нь цагаачлах хүсэлтэй, харин залуусын 19% гадагшаа явахыг хүсч байсан. Одоо бүр 37%. Энэ бол канцлер Шольцийн Засгийн газарт тавьж буй үнэлгээ, дүгнэлт. Эрх баригчдын явуулж буй дотоод гадаад бодлого, эдийн засгийн болон соёл, бусад арга хэмжээнд ард иргэд сэтгэл дундуур байгааг асуулга харууллаа” хэмээн Германы тоймчид бичжээ.
Герман залуусын 1/3 нь гадагшаа явахыг хүсч байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11