Колумб улсад “гайхамшигтай” үйл явдал болж онгоцны ослоос амьд үлдсэн 4 охин 40 хоногийн дараа аврагдсан тухай манай сайт өмнө мэдээлсэн: https://www.massnews.mn/a/734. Охид хаяад явсан аавыгаа буцаан авч ирэхээр ээжтэйгээ цуг нисч яваад осолдсон гэж Колумбын ХМХ бичжээ. Охидын ээжийг Магдалена Мукутуи гэдэг байсан. Тэрээр 1-13 насны охидтойгоо цуг хөнгөн моторт онгоцоор нөхрийнхөө амьдардаг хот руу нисчээ. Мань эр өөр эмэгтэйгээс болж гэр бүлээ хаяад явсан юм байна. Магдалина түүнтэй уулзаж гэртээ харь гэж ятгахаар хүүхдүүдтэйгээ ниссэн аж. Гэвч “Cessna-206” онгоцны хөдөлгүүр эвдэрч сүйрсэн билээ.
“Ээж маань онгоцны ослын үеэр маш хүнд гэмтэл бэртэл авсан ч 4 хоног амьд байсан. Тэрээр амь тавьтлаа бидэнд санаа тавьж байлаа” гэж эгч дүүс ярьжээ. Магдалена Мукутуи сүйрсэн онгоцон дотроос олсон ослын зориулалттай тусгай хэрэгслүүдийг хэрхэн яаж зөв ашиглахыг том охин, 13 настай Леслидээ тайлбарлаж өгсөн юм байна. Магдалина дараа нь хүүхдүүдээ ослын газраас явж ширэнгэн ойгоор хүмүүсийг эрж хай гэж шаарджээ..... Аврагчид онгоц сүйрсэн газарт 17 хоногийн дараа очсон тухай бид өмнө мэдээлсэн...
Магдалена ба түүний хүүхдүүд бол уитото хэмээх уугуул индиан омгийнхон бөгөөд онгон зэрлэг байгальтай харьцах дадалтай байсан нь хэрэг болжээ. Одоо Лесли өөрийн дүү Солейни, Тьен, Кристин нарын хамт цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна.
#МЦогзолмаа орчуулав.
Колумб охид хаяад явсан ааваа буцааж авчрах гэж нисээд осолджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11