“Инфляци, итгэмээргүй өндөр үнэ ханш, хүүгийн өсөлт зэрэг нь энгийн иргэдэд том цохилт болж ихэнх айлын санхүүгийн байдал маш их хүндэрч хязгаартаа тулжээ” хэмээн “Nya Dagbladet” сонин бичжээ. . "Demoskop” компани 4-р сарын турш бүх насны 2000 хүнийг хамруулан асуулга явуулсан аж. Гэтэл Шведийн дөрвөн иргэн тутмын 1 нь (26%) өөрийн мөнгө санхүүгийн байдалд санаа зовж ноцтой түгшүүрт автдаг гэж харилжээ. Үүнээс болж олон иргэн стресст өртөж нойргүйдлээр шаналдаг, мөн хань ижил болон үр хүүхдүүдтэй харилцах харилцаанд асуудал үүсч байгаа талаар гомдоллож байв.
Ард иргэдийг хамгийн их стресстүүлдэг хүчин зүйлс гэвэл хүнсний үнийн нэмэгдэл, орон сууцны төлбөр ихэссэн, мөн түлш ба тог цахилгааны үнийн өсөлт. Ялангуяа эмэгтэйчүүд эдийн засгийн хямралаас болж эрчүүдээс ч илүү сэтгэцийн өвчин, нойртой холбоотой асуудал үүссэн гэжээ. Харин эрчүүд нь санхүүгийн асуудал голдуу гэр бүлийн хүн болон хүүхдүүүдийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн хэмээн хариулжээ. “Түүнээс гадна 10 иргэн тутмын 1 нь үнийн өсөлтөөс болж хувийн орон сууцаа зарах асуудлыг авч үзэж байгаа гэжээ. Гэсэн ч Шведийн иргэдийн 76% нь хадгаламжиндаа тогтмол мөнгө хийж байгаа аж” хэмээн “Nya Dagbladet” сонины нийтлэлд дуржээ.
Сонирхуулахад, Шведийн хаант улсын хүн ам 10,5 сая, энэ үзүүлэлтээр дэлхийд 90-д жагсдаг. Харин газар нутгийн хэмжээ 447435 км2, дэлхийд 58-д ордог. ДНБ-ий хэмжээ 530,9 тэрбум доллар, 1 хүнд ногдох нь 51404 доллар билээ.
Nya Dagbladet: Шведүүд санхүүгийн хүндрэлд орж их стресстэж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл