БЗС шалгаруулалтаа нээлттэй ил тод болгох зорилотой дэлхийн шилдэг их сургуульд /топ 50/ бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Эхний үе шатууд буюу нийт үнэлгээний 80 хувийг суралцагчид өнөөдрийг хүртэлх хугацаанд цуглуулсан. Маргааш буюу 2023.06.23-ны өдөр шалгуулагчид суралцах чадварын ерөнхий үнэлгээнд хамрагдана. Энэ шалгаруулалт нь хүний оролцоогүй байх бөгөөд шууд засалтын технологийн дагуу дүн оноо, эрэмбийг шууд танилцуулна. Цаашид боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг энэ хэлбэрээр зохион байгуулах юм байна. БЗС шалгаруулалтаа нээлттэй ил тод хийх бөгөөд 12:00 цагт суралцах чадварын ерөнхий үнэлгээ эхлэх бөгөөд 13.30 цагт шууд засалт ба суралцагчдын цуглуулсан онооны эрэмбэ гарна. Сонгон шалгаруулалт 1 дүгээр сургуулийн спорт заланд болно.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл