Арабын Нэгдсэн Эмир улс дижитал шинэ стратегийг эхлүүлсэн тухай Дубайн хунтайж бөгөөд Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгч, шейх Хамдан бен Мухаммед Аль Мактум зарлан тунхаглалаа. Хунтайж Хамдан бол АНЭУ-ын Дэд ерөнхийлөгч, Дубайн эмир Мохаммед бен Рашид Аль Мактумын 2 дахь хүү билээ. Шейх Хамдан “Дижитал шинэ стратеги гэдэг нь Дубайн амьдралын бүх талыг цахимд шилжүүлж цахим технологи ашиглах хүмүүсийн боломжийг тэлэх шинэ систем бүтээнэ гэсэн үг. Бүх төрлийн шинэ технологийг ашиглах хэрэгтэй, түүнчлэн Хиймэл оюуны технологийг ч гэсэн” хэмээн цохон тэмдэглэв. Энэ үеэр мөн Дубайн шинэ вэб сайтыг Dubai.ae танилцууллаа.
Дижитал хөгжлийн шинэ стратеги нь 7 гол багана дээр суурилжээ: дижитал хот, дижитал эдийн засаг, дижитал технологи, хүний нөөц, дэд бүтэц, кибер аюулгүй байдал, цахим өрсөлдөх чадвар.
Шинэ стратегийн хүрээнд 50 мянган мэргэжилтнийг сургаж бэлдэх аж. Дубай тэдний тусламжтай өөрийн нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, НҮБ зэрэг дэлхийн хэмжээний байгууллагуудаас гаргадаг рейтингт байр сууриа ахиулах, улмаар цахим хотын 50 шинэ төслийг боловсруулахаар төлөвлөжээ.
Дубай 2001 оноос цахим өөрчлөлт хийж эхэлсэн, одоо тус эмирийн төрийн үйлчилгээний цахимжуулалт 99,5%-д хүрчээ. Түүнчлэн нийт гүйлгээний 87%-г дижитал гүйлгээ эзэлж байна. Сонирхуулахад, Дубайн Засгийн газар бүр 2021 оноос үйл ажиллагаандаа ямар ч цаасан бичиг баримт ашиглахаа больжээ.
#МЦогзолмаа орчуулав.
АНЭУ дижитал хөгжлийн шинэ стратегиа зарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11