Канад улс “дижитал нүүдэлчид” болон нарийн мэргэшсэн бусад мэргэжилтнийг татах шинэ хөтөлбөр зарлалаа. Энэ нь юуны өмнө IT технологийн салбарынханд хамаатай аж. "Одоо Канадад ажлын виза авах амархан болсон. Ажил олгогч тодорхой компанитай ил тод холбогдож боломжтой. Түүнээс гадна Засгийн газар стартап виза авах квотыг нэмлээ" хэмээн тус орны эрх баригчид мэдэгдэв. Энэ хөтөлбөр 2023 онд, төдийгүй 2024-2025 онд үргэлжилнэ.
"Ажлын виза"-ыг өмнө нь 1 жилээр олгодог байсан бол одоо 3 жил болгон сунгажээ. Ажил хийх зөвшөөрлийг удаан хугацаагаар олгоно, тухайлбал 5 жил хүртэл. Харин Америкийн “H-1B” виза байгаа бол Канадад ажил хийх зөвшөөрөл авч болно, мөн тухайн ажилтны ар гэрийнхэн нь ажлын болон сургалтын виза Канадаас хүсэх эрхтэй.
"Стартап-виза жилд 1000-г олгодог байсан бол одоо 3500 болж нэмэгдсэн... Гадаад компаниудад ажилладаг дижитал нүүдэлчид одоо Канадад 6 сар ажиллаж болно, хэрэв тэд энэ хугацаанд орон нутагт ажил олж чадва үлдэж болно” хэмээн Цагаачид, дүрвэгчдийн асуудал хариуцсан сайд Шон Фрейзер мэдэгдсэнийг “Daily Hive” дамжууллаа.
"Дижитал нүүдэлчид"-ийг татах шинэ хөтөлбөрөө зарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11