Орос гүрэн түүхэндээ анх удаа дэлхийн дагуул Сар луу аппарат хөөргөхөөр болсон тухай тус орны "ТАСС" агентлаг мэдээлэв. Зөвлөлт засгийн үед оросууд Сарны хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж олон аппаратыг Сар луу илгээсэн билээ. ЗХУ 1976 онд сүүлчийн аппаратаа Сар луу хөөргөжээ. Тэр үед Зөвлөлтийн “Луна 24” автомат станц Сарны хөрсийг дэлхий дээр авч ирсэн ажээ.
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын хүрээлэнгийн хэлтэсийн удирдагч Игорь Митрофанов “Манай улс энэ онд Сарыг эзэмших хөтөлбөрөө эхлүүлж байгаа. “Сар 25” хэмээх гараг хоорондын автомат станц маань 8 сарын 11-нд Амур мужийн “Дорно” сансрын буудлаас хөөрөх юм. Харин 8 сарын 12-ныг нөөц өдөр гэж товлосон” гэж сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдлээ. Оросууд энэ “Луна 25” станцыг бүр 2015 онд хөөргөхөөр төлөвлөсөн байсан ч удаа дараа хойшлуулсаар өнөөг хүрчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны 4 сард мэдэгдэл хийхдээ “Зөвлөлтийн Сарны хөтөлбөрийг Орос улс үргэлжлүүлж гараг хоорондын автомат станц “Луна Глоб”-ыг хөөргөнө” хэмээсэн. Одоо харин энэ станцын нэрийг өөрчилж "Луна 25" гэж нэрлэсэн юм байна. "Луна 25 станцаа бид Сарны өмнөд туйлын орчимд Богуславскийн кратерын ойролцоо буулгахаар төлөвлөсөн" гэж “Роскосмос” агентлаг мэдээлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Орос 8 сард Сар луу аппаратаа хөөргөнө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11