Катар улсад зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялсан Аргентины шигшээ баг алтан медаль, 42 сая долларыг хүртсэн тухай Хөлбөмбөгийн олон улсын холбоо мэдээлэв. Үүн дээр Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны 10 сая доллар нэмэгдэнэ. Ийнхүү аргентинчууд нийт 52 сая долларын орлогыг ДАШТ-ээс олжээ. Харин мөнгөн медаль хүртсэн Франц улсын баг тэднээс 14 сая доллараар бага мөнгө авав. “FIFA” түүнчлэн Катар улсын ДАШТ-д оролцсон манай гарагийн улс орнуудын хөлбөмбөгийн бүх клубт нийт 209 сая долларыг хуваарилжээ. Ямартай ч манай Монгол Улс 1 сая доллар авах мэдээ түгсэн. Сонирхуулахад, Аргентины шигшээ багийн тамирчин, алдарт хөлбөмбөгчин Лионель Мессийн ДАШТ-ий цом барьсан зураг “Instagram” нийгмийн сүлжээнд 57 сая лайк цуглуулжээ. Энэ бол нийгмийн ямар ч сүлжээнд өмнө байгаагүй өндөр тоо, тэгээд ч өдөр, цаг тутам нэмэгдсээр байна. Месси өөрийн энэ зургийн доор “Дэлхийн аваргууд! Би энэ тухай өчнөөн мөрөөдөж маш их хүсч байсан учраас одоо хүртэл итгэж чадахгүй байна. Өөрийн гэр бүл болон намайг дэмждэг бүх хүмүүст, мөн бидэнд итгэдэг бүх хүнд асар их баярлаж талархаж байна” гэж бичжээ.
Аргентины алтан медалийг $52 сая дагалдав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11