Оросууд 120 ширхэг цахилгаан галт тэргийг үйлдвэрлэж Энэтхэгт нийлүүлэхээр гэрээ байгууллаа. ОХУ-ын “Трансмашхолдинг” (ТМХ) ба Энэтхэгийн Төмөр замын охин компани “Rail Vikas Nigam Limited” (RVNL) нар өнөөдөр хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Талууд хэлэлцээрт зааснаар “Kinet Railway Solutions ltd” хамтарсан компанийг байгуулах аж. Оросын тал 75%, харин Энэтхэгийн тал 25%-ийг эзэмшихээр болсон. Шинэ компани уг төслийг хэрэгжүүлж Энэтхэгийн төмөр замын хэрэгцээнд зориулан “Vande Bharat” галт тэргийг нийлүүлэх төдийгүй техник үйлчилгээ зэргийг хариуцна. 120 цах галт тэрэг тус бүрдээ 16 вагонтой, унтлагын ортой. Гэрээний үнэ 1,7 тэрбум доллар. Оросууд гэрээ байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд цах галт тэргүүдийг Энэтхэгийн Латур хотод ажилд оруулах ба 35 жилийн турш техник үйлчилгээг хариуцан ажиллана.
Нэмж өгүүлэхэд, Энэтхэгийн худалдааны шилдэг 3 түншийн тоонд Орос багтдаг. 2 орны бараа эргэлт энэ оны эхний 5 сард 27,1 тэрбум долларт хүрчээ.
Энэтхэг 120 цах галт тэрэг ОХУ-д захиалжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11