“Хиймэл оюуныг бүтээж хөгжүүлж буй дэлхийн тэргүүлэгч 4 компани нэгдэж шинэ бүтэц байгуулав. Мэдээллийн технологийн салбарт манлайлдаг “Anthropic”, “Google”, “Microsoft”, “OpenAI” компаниуд үнэндээ Хиймэл оюуныг хянахын тулд “Frontier Model Forum”-ыг үүсгэн байгуулснаа зарлалаа. Энэ форум нь Хиймэл оюуныг аюулгүй бөгөөд хариуцлагатай хөгжүүлэх, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулна” гэж “The Guardian” мэдээллээ. “Frontier Model Forum” мөн Хиймэл оюуны аюулгүй байдлын системийг сайжруулах, түүний дэвшилтэт загварыг нэвтрүүлэх шилдэг аргыг тодорхойлох, улстөрчид ба эрдэмтэдтэй хамтран ажиллахын зэрэгцээ Хиймэл оюуныг цаг уурын хямралын эсрэг тэмцэх, хорт хавдрыг илрүүлэх зэрэг чиглэлд ашиглах аж.
“Microsoft” корпорацийн ерөнхийлөгч Брэд Смит “Хиймэл оюуны технологиудыг бүтээдэг компаниуд энэ бүхнээ хүний хяналт дор аюулгүй, найдвартай байлгахын төлөө үүрэг хариуцлага хүлээх ёстой. Энэхүү санаачилга бол Хиймэл оюуныг хариуцлагатай хөгжүүлж асуудлуудыг шийдэх, улмаар түүнийг Хүн төрөлхтөнд ашиг тустай байлгахын төлөө технологийн салбарыг нэгтгэх чухал алхам юм” хэмээжээ.
Технологийн олон компани баасан гарагт Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ. Уулзалтын дүнд Хиймэл оюуны бүтээсэн контент дээр усан тэмдэглэгээ тавихаар тохиролцлоо.
The Guardian: IT салбарын томчууд Хиймэл оюуныг хянахаар тохиролцов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11