Япон улсын хүн ам цөөрч, энэ үзэгдэл бүх мужийг хамарсан тухай албаны хүмүүс мэдээлэв. Японы Засгийн газар өнгөрсөн 7 хоногт мэдээлэл нийтлэхдээ “2022 онд манай хүн ам 122’423’038 болж 801 мянгаар багассан. Энэ бол бүх 47 мужид хүмүүсийн тоо цөөрсөн анхны тохиолдол. Хүн амын тоо буурах үзэгдэл 14 жил дараалан давтагдлаа..... Харин 2023 оны 1 сарын 1-ний байдлаар гадаадын иргэдийг оролцуулаад Японд оршин суудаг хүний тоо өнгөрсөн онтой харьцуулахад 511 мянгаар багасч 125’416’877 мянга болсныг хүн ам зүйн салбарт явуулсан судалгаа харуулав. Манай улсад төрөлт түүхэнд байгаагүй доод түвшинд хүрч 772 мянга болсон, үүний зэрэгцээ нас баралт мэдэгдэхүйц өсч 1,57 саяд хүрлээ” хэмээжээ.
Харин Японд амьдардаг гадаад иргэдийн тоо сүүлийн 3 жилд анх удаа өсөв. Энэ нь Коронавирүсийн Цар тахлын улмаас тавьсан хөл хориог сулруулсантай холбоотой. Гадаадын оюутнууд, техникийн дадлагажигч нар буцаж ирснээр гадаадынхны тоо 289498-аар нэмэгдэж одоо 2’993’839 гадаад хүн Японд оршин сууж байна. Ялангуяа нийслэл Токио хотод гадаадынхан илүү ихээр амьдардаг аж.
Японы бүх мужид хүн ам багасчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11