Хятад улсын нийгмийн сүлжээгээр сүүлийн үед #FullTimeDaughter #FullTimeSon гэсэн хэштег маш түгээмэл үзэгдэх болжээ. Сая сая залуус хэрхэн хөгшин эцэг эхтэйгээ цагийг өнгөрөөж байгаа бичлэгээ цацаж байна. Гэхдээ мөнгөөр. Өөрөөр хэлбэл насан өндөр болсон хятадууд өөрсдийн үр хүүхдүүдээ ажлын бүтэн өдрөөр "түрээсэлдэг". Хачирхалтай мэт боловч тэд төрсөн хүү ба охиндоо мөнгө төлж бүтэн өдөр цуг байх буюу гэрийнхээ ажилд туслуулж цалин олгодог аж.
Энд ажилгүйдэл ихээхэн нөлөөлжээ. Коронавирүсийн Цар тахлаар хятадууд маш удаан хугацаагаар хөл хориотой байсан, улмаар жижиг ба дунд бизнесийнхэн нилээд дампуурсан юм байна. Залуусын дунд ажилгүйдэл газар авчээ. 2023 оны 6 сарын байдлаар 16-24 насны залуусын дунд ажилгүйдэл дээд цэгтээ хүрч 21,3% болсон. Дашрамд дурдахад, Итали ба Шведэд ажилгүйдэл мөн ийм хэмжээнд, харин Испани ба Грект илүү өндөр.
Хятадууд ийм байдлаар ажилгүйдэлд нэрвэгдсэн хүүхдүүдээ дэмжиж, сард дунджаар 8000 юаний цалин өгдөг, энэ бол Хятадын дундаж цалин.
#МЦогзолмаа орчуулав.
Хятад маягийн түрээс: #FullTimeDaughter_Son
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11