АНЭУ-ын Дубай хотын захиргаа замын хөдөлгөөнд оролцогчид болон авто замын аюулгүй байдлыг сайжруулах төслийн хүрээнд 14 ширхэг “ухаалаг” явган хүний гарцыг нээж ашиглалтад орууллаа. Хиймэл оюуны тусламжтайгаар явган хүний гарцад дөхөж ирж буй авто машин болон замын хөдөлгөөнд оролцогчдыг хянаж сэрэмжлүүлдэг болжээ. Энэ систем жолооч нарт хурдаа бууруулахыг сануулдаг тул замын осол аваар гарах эрсдэл эрс буурч байна. Явган гарцыг мөн өндөр хурдны “5G”-д холбосон тул тухайн замын хэсэг дээрх хөдөлгөөний талаар бүх мэдээллийг цогцоор нь зайнаас цуглуулах боломжтой аж.
“DSO” чөлөөт бүс, мөн “Derq” компани хамтарч энэ төсөл дээр ажилласан ба төслийг нэвтрүүлэхээс өмнө 2 жилийн турш бүх төрлийн тест авч туршсан юм байна. Дубайн эдийн засгийн нэгдсэн бүсийн удирдах газрын төлөөлөгч Муаммар Аль Катеери “Бид одоо “Derq” компанитай хамтран ажиллаж явган зорчигчдын аюулгүйн түвшнийг дээшлүүлэхийн зэрэгцээ Дубай хотыг хамгийн “ухаалаг хот” болгоход хувь нэмрээ оруулж байна” хэмээн мэдэгдэв.
Түүнээс гадна АНЭУ өнгөрсөн мягмар гарагт осол аваарын шалтгааныг арилгах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Үндэсний авто замын томоохон бас нэг төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Тус орны Эрчим хүч, дэд бүтцийн сайд Сухейль Аль Мазруи “Шинэ төслийн хүрээнд бид осол аваар их гардаг маршрут бүр дээр “ухаалаг, сэрэмжлүүлэх систем” ашиглана, мөн явган гарцын тоог нэмж байгаа” хэмээжээ.
Дубай “ухаалаг” явган гарцтай болов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11