АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо өчигдрөөс Ерөнхийлөгч Байдентай холбоотой нууц баримтуудын хэргийг мөрдөж эхэллээ. Сануулахад, Ерөнхийлөгч Байдены Вашингтон дахь хуучин ажлын тасалгаанаас нууц баримтууд олдсон тухай өмнө нь ХМХ мэдээлсэн. Эдгээр нууц баримт нь Байденыг Дэд ерөнхийлөгч байх үеийнх үзжээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч нь Барак Обама байсан.
Энэ хэрэгтэй холбогдуулан ОХУ-д толгой хоргодож буй АНУ-ын экс тагнуулч Эдвард Сноуден мэдэгдэл хийв. Тэрбээр “Америкийн Ерөнхийлөгч Жо Байден үнэндээ бусад мэдээлэгч нараас ч их хэмжээний нууц баримтыг авч гарсан бололтой. Харьцуулахад, Реалити Уиннерийг Үндэсний аюулгүй байдлын агентлагаас зөвхөн ганц баримт авсны төлөө яллаж 5 жил хорих ялыг АНУ ногдуулсан билээ. Гэтэл Байден, Трамп, Клинтон, Петреус... нарт хэдэн арав, зуун нууц баримт бий, тэгсэн хэрнээ тэд шоронд ороогүй байгаа.... Байден эдгээр нууц баримтыг оймсондоо нууж гарсанд хамаг учир байгаа юм бишээ, харамсалтай боловч олон хүн ийм юм хийдэг. Шуугиан дуулианы гол шалтгаан нь Хууль зүйн яам энэ талаар Завсрын сонгууль болохоос 7 хоногийн өмнө мэдсэн хэрнээ нуусанд оршиж байгаа юм" хэмээжээ.