Эквадор улсын Эсмеральдас мужид тус орны “Иргэний хувьсгал” улстөрийн, зүүний чиглэлийн хөдөлгөөний тэргүүн Педро Брионесыг гэрийнх нь гадаа үл мэдэх этгээдүүд хөнөөсөн тухай намын нөхөд нь мэдээллээ. Энэ хөдөлгөөн бол экс Ерөнхийлөгч Рафаэль Корреагийн байгуулсан намын салбар юм байна.
Ийнхүү Эквадорт 7 хоногт 2 улстөрчийн амь насыг бүрэлгэлээ. Өмнө нь буюу 8 сарын 9-нд “Строй” хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Фернандо Вильявисенсьог сонгуулийн цуглаан дээр шууд толгой руу нь 3 удаа буудаж хороосон юм.
“Эквадорын түүхэнд байгаагүй цуст эрин үед бид аж төрж байна. Үүний хариуцлагыг чадваргүй Засгийн газар, мафид эзлэгдсэн төр засаг хүлээх ёстой. Ийм хүчирхийллийн золиос болсон Педро Брионесийн гэр бүлд би болон манай нөхөд эмгэнэл илэрхийлж байна” хэмээн “Иргэний хувьсгалаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Луиса Гонсалес мэдэгдэв. Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо “Нэр дэвшигч Фернандо Вильявисенсиог хөнөөсөн хэрэг шоконд оруулж уур хилэнг хүргэж байна. Түүний эхнэр, охидод эмгэнэл илэрхийлье” хэмээжээ.
Энэ улсад 8 сарын 20-нд Ерөнхийлөгчийн ба парламентын ээлжит бус сонгууль явагдана. Тус орны парламент 137 суудалтай юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд 8 хүн нэр дэвшиж өрсөлдөж байснаас 2 нь 7 хоногийн зайтай дараалж амиа алдлаа.
Эквадорт 7 хоногт 2 улстөрчийг хөнөөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11