Япон улсын “Tokyo Electric Power” (TEPCO) компани “Фукушима 1” атомын цахилгаан станцын цэвэрлэсэн усыг далай руу цутгаж эхэлсэн тухай “Associated Press” агентлаг дамжууллаа. Япончууд энэ үйл явдлыг шууд эфирээр цацжээ. Хоногт 460 тонн цвэрлэсэн усыг эргээс 1км зайд усан доогуурх хонгилоор асгаж байгаа аж. Цэвэрлэсэн 1 тонн усан дээр далайн цэвэр усаас 1,2 мянгыг нэмсэн гэнэ. Гэхдээ эхний 17 өдөрт 8 тонноос бага хэмжээний ус асгахаар төлөвлөжээ.
2011 оны аймшигт цунамийн үеэр “Фукушима-1” АЦС-д осол аваар гарч зогсоосон билээ. Цөмийн реакторуудыг хөргөхөд ашигласан усыг нөөц савуудад хадгалж байсан, одоо бүгд 90% орчим дүүрчээ. Үүнтэй холбоотойгоор Японы эрх баригчид цэвэрлэсэн усыг далай руу асгах шийдвэр гаргасан. Атомын энергийн олон улсын агентлаг (International Atomic Energy Agency, IAEA) энэхүү шийдвэрийг сайшаан дэмжсэн бол Хятад, Өмнөд Солонгос тэргүүтэй зарим орон эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тэр бүү хэл хятадууд одоо Японы 10 мужаас хүнс оруулж ирэхийг хоригложээ.
“2023 оны санхүүгийн жилд буюу 2024 оны 3 сарын 31 хүртэлх хугацаанд Фукушимагаас 31,2 тонн цэвэрлэсэн усыг асгана. Эдгээр усан дахь тритийн түвшний хэмжээ 5 5 триллион беккерель. Энэ усыг үе шаттайгаар 30 жилийн хугацаанд далайд цутгах ба “IAEA” өөрөө үйл ажиллагааг хянана” гэж “Kyodo” агентлаг мэдээлжээ.
Япончууд АЦС-н цэвэрлэсэн усаа далай руу асгаж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11