Тажикистан улсад 8 сарын 27-нд хүчтэй аадар бороо орсны улмаас 13 хүн амь эрсэдсэн тухай тус орны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хэвлэлийн алба мэдээллээ. Вахдат хотод 11 хүн, Рудак дүүрэгт 2 хүн амиа алдсан байна. Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Рахмон байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхийг Ерөнхий сайд болон Онцгой байдлын хороо, Иргэний хамгаалалт зэрэг байгууллагуудад даалгажээ. Түүнчлэн тэрбээр аадар бороо, үерийн уршиг дагаврыг арилгах арга хэмжээг яаралтай авах үүрэг даалгаврын өгөв. Аадар борооны үеэр зарим газарт авто зам живж нуран хөрсний гулгаа үүссэний улмаас олон машин усанд автаж гэмтсэн байна. Душанбе-Хужандын авто зам дээр нуранги, хөрсний гулгаа үүсч том том чулуу унасан учир замын хөдөлгөөнийг түр хаажээ. Аадар бороо өнөөдөр ч Тажикистанд үргэлжлсэн орсоор байгаа тухай орон нутгийн ХМХ мэдээллээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11