2023 оны 8-р сард 2 дахь удаагаа супер Сар үзэгдэж үүнээс болж асар хүчтэй газар хөдөлнө гэж зарим ХМХ мэдээллээ. Ер нь дэлхийн дагуул Сарыг манай гарагт 362 мянган км-с дотогш ойртвол Супер сар гэж нэрлэдэг юм байна. Энэ оны 8 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сар дэлхийд хамгийн их ойртож 357181 км-т ирнэ. Эхний удаа Супер сар 8 сарын 1-нд тохиосон.
Супер сарны жишээнээс дурдвал, 2004 онд Зүүн өмнөд Азид аймшигт газар хөдлөлт болж дараа нь хүчтэй цунами үүссэн. Яг ийм газар хөдлөлт 2010 онд Гаити, Чилид тохиосон билээ. Харин 2011 онд Японд 9,1 магнитудын хүчтэй газар хөдөлж цунами болсны улмаас Фукушима атомын цахилгаан станц үерт живсэн.
2023 оны 8 сарын эхээр тохиосон Супер сарын үеэр дэлхийн олон бүсэд газар хөдлөлт болжээ. 8 сарын 5-нд Хятадын Зинань хотод 5,4 магнитудын хүчтэй, 8 сарын 6-нд Шаньдун мужид, 8 сарын 8-д Танзаньд 5,6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
“Сар ба Дэлхий ийм ойрхон зайд ирэхэд таталцлын 2 хүчтэй цохилт болж манай гарагийн геологийн тогтвортой байдалд нөлөөлөх магадлалтай. Олон удаа газар хөдлөх буюу нэг удаа маш том газар хөдлөлт болно. Супер сар үзэгдэхээс 7 хоногийн өмнө ба дараа, нийт 14 хоногийн турш сейсмо идэвжил өндөр байдаг. Одоогийн байдлаар хамгийн аюултай бүс АНУ-ын орчимд бүртгэгдсэн. Орегон мужид эргийн шугамаас 100км орчимд Номхон далайн ёроолд маш том хагарал байгааг илрүүлсэн, тэндээс халуун шингэн, хий ялгарч байгаа” гэж эрдэмтэд мэдэгдлээ.
Сонирхуулахад, XXI зуунд Сар дахин 2 удаа Дэлхийд 356500 км-с дотогш ойртож ирнэ: 2034 оны 11 сарын 25-нд 356446 км, харин 2052 оны 12 сарын 6-нд 356425 км.
Супер Сарын үеэр газар хөдөлж болзошгүй гэв
2023-8-29
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.