НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ГОЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭВ
Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагас жилд 6.4%-иар өсжээ. Эдийн засгийн өсөлтөд Уул уурхайн салбар тэр тундаа нүүрсний экспорт гол нөлөө үзүүлсэн байна.
2023 оны 08 сарын 29-ний өдрийн байдлаар Монгол Улс нийт 40 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 17.7 сая тонн нүүрс буюу 44% -ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт бүрдүүлэв.