“Казахстан улсад атомын цахилгаан станц барих эсэх асуудлыг бүх ард түмний дунд санал асуулга явуулж шийдэх нь зөв. Яагаад гэвэл, Семипалатинскийн полигон дээр цөмийн туршилтууд явуулсны хор уршгийг бүгд мэднэ... Полигоны ойролцоох Кайнар тосгонд цөмийн туршилт явуулсан хугацаанд 396 хүн хавдраар нас барсан.... Стратегийн чухал асуудлуудыг бүх нийтийн санал хураалтаар шийдвэрлэнэ гэж би 2019 онд сонгуулийн үеэр амлалт өгсөн.... АЦС барих эсэх нь манай орны ирээдүйд хамаатай маш чухал асуудал. Дэлхийн уран үйлдвэрлэгч томоохон орны хувьд Казахстан уг нь өөрийн атомын станцтай байх ёстой, гэвч нөгөө талаас АЦС-ын аюулгүй байдлын тухайд ард иргэд болон шинжээчид эргэлзэж байна” хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдлээ.
Сануулахад, Семипалатинск бол ЗХУ-ын цөмийн туршилтын полигонуудын нэг байсан. Энд оросууд 1949 онд анхны цөмийн зэвсгээ туршжээ. Тухайн үед атомын бөмбөгийн хүчин чадал 22 килотонн байв. Түүнчлэн ЗХУ 1961 оны 10 сарын 11-нд Семипалатины полигонд анх удаа газар доорх цөмийн туршилтаа явуулжээ.
Казахстан АЦС барих эсэхээ санал асуулгаар шийднэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11