Энэтхэг улсын Одиша мужид аянга цахилгаантай аадар борооны үеэр 2 цагийн хугацаанд 61 мянга гаруй аянга буужээ. Одиша мужийн Байгалийн гамшгийг уршиг дагаврыг арилгах Удирдах газар “Нийт 36597 удаа аянга ниргэж үүлээс газарт 25753 удаа аянга цахилгаан цахисан. 12 хүн аянганд ниргүүлж амиа алдсан ба 14 хүн бэртэж шархадлаа. Мужийн захиргаа амиа алдсан иргэдийн ар гэр тус бүрд 400 мянган рупийг (4800 доллар) нөхөн олговор болгож өгнө” хэмээн мэдэгдлээ.
“Бенгалийн буланд хүчтэй циклон (хар шуурга) дэгдсэний улмаас энэ нутагт ингэж их аянга буусан” гэж мэргэжилтнүүд тайлбарлажж байна. Ер нь Энэтхэгийн зүүн нутагт муссоны улиралд аянга цахилгаан буух нь бараг хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ өмнө нь хэзээ ч ийм олон аянга ганц өдөрт ниргэж байгаагүй юм.
Харин Энэтхэгийн Цаг уурын алба хүн амдаа хандан “Циклоны улмаас цаг агаарын онц үзэгдэл 9 сарын 7 хүртэл үргэлжлэх магадлалтай” гэж сэрэмжлүүлжээ. “Манай судалгаанаас үзэхэд дэлхийн цаг агаар 1 градус нэмэгдэх тусам аянга буух давтамж 12%-иар нэмэгддэг” хэмээн Калифорний их сургуулийн эрдэмтэд 2014 онд мэдэгдсэн билээ.
Энэтхэгт 2 цагийн дотор 61 мянган удаа аянга буужээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11