Марокко улсын хаан VI Мухаммед улс даяар 3 хоногийн гашуудал зарлаж төрийн далбааг бөхийлгөхийг тушаав. Энэ улсын томоохон хот Марракеүагаас 70км зайд 9 сарын 8-наас 9-нд шилжих шөнө 7 баллын хүчтэй газар хөдөлжээ. Үүнээс 19 минутын дараа дахин 4,9 баллын хүчтэй газар хөдөлсөн. "2122 хүн амь үрэгдэж 2421 хүн бэртэж шархадсан, тэдний бараг тал нь маш ноцтой. Сураггүй алга бологсдыг хайх ажиллагаа үргэлжилж байна" гэж хаант улсын Дотоод хэргйин яам мэдээлсэн тухай “Al Jazeera” дамжууллаа. “Сүүлийн 120 жилд үзэгдээгүй асар хүчтэй газар хөдлөлт боллоо” гэж Марокко улсын Үндэсний геофизикийн хүрээлэнгийн хэлтэсийн дарга Насер Жабур мэдэгджээ. "Эхний газар хөдлөлт 1-1,5 минут орчим үргэлжилсэн, голомт нь 18,5м гүнд байсан. Нийт 9 мужид.газар хөдлөлтийн түлхэлт бүртгэгдлээ, бүр голомтоос 400км зайд орших хотуудад хүртэл мэдрэгджээ. Олон зуун хүн орон гэргүй болж зарим нутагт ус, цахилгаан тасарлаа. Асар олон барилга байшин нурж сүйрсэн, тэдгээрийн дунд “ЮНЕСКО”-н жагсаалтад багтсан олон объект бий" хэмээн ХМХ мэдээлжээ. Аврах ажиллагаа үргэлжилсээр байна, нурангин дундаас амьд хүмүүсийг олон найдвар тасраагүй тухай Марооко улсын Аврах албаныхан ярилаа.
Дэлхийн олон орон Марокко улсад туслахаа мэдэгдсээр байна.