Ливи улсыг “Даниэль” хар шуурга нөмрөн авсны улмаас ням гарагт Дерна, Жабаль аль-Ахдар, Бенгази, Аль-Байда, Сус, Аль-Марж зэрэг хотод их үер буусан тухай “Al Jazeera”, “NBC”, “Reuters” агентлаг мэдээллээ. “9 сарын 12-ны байдлаар 2000 гаруй хүн амь үрэгдэж 7000 гаруй хүн сураггүй болсон” гэж “TRT Haber” дамжуулав. Зүүн Ливийн Засгийн газрын Ерөнхий сайд Усама Хамад дээрх тоог баталжээ. Хар шуурганд ялангуяа Дерна хот их сүйдсэн. Энэ хотын 2 далан нурж их үер бууж орон сууцны хорооллуудыг живүүлэн эрэг дагуух олон байшин, барилгыг сүйтгэжээ. Ливийн үндэсний армийн спикер Ахмед Мисмари “Бүхэл бүтэн хорооллуудыг их ус оршин суугчтай нь хамсан” гэжээ. “Al Jazeera” энэ талаар “Ливийн эрх баригчид Киренаика мужийн 3 дүүргийг гамшгийн бүс гэж зарлаж олон улсаас тусламж хүссэн тухай тус орны Ерөнхийлөгчийн зөвлөл мэдэгдсэн” гэж дамжуулав.
Ливи даяар 3 өдрийн гашуудал зарлажээ. Түүнчлэн эрх баригчид Онц байдал тогтоож хөл хорьсон ба сургууль, дэлгүүр хоршоо хаагдлаа. НҮБ яаралтай тусламж үзүүлэхээ амлав.
Ливид 2000 гаруй хүн амиа алдаж 7000 гаруй хүн сураггүй болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11