“Орчин үеийн хүн төрөлхтөн үнэн хэрэгтээ эртний өвөг болох 1280 хүнээс үүссэн. Манай өвөг дээдэс 930 мянга орчим жилийн өмнө мөхлийн ирмэгт очсон болохыг эрдэмтдийн тооцоолол, судалгаа нотоллоо. Хятадын эрдэмтэд орчин үеийн 3150 гаруй хүний геномын шинжилгээ хийсэн. Үүний зэрэгцээ эрдэмтэд түүхийн янз бүрийн эрин үед дэлхийн хүн амын тоо ямар байсныг математик загварчлалаар гаргасан юм. Энэ загварын дагуу 930 мянган жилийн өмнө орчин үеийн хүмүүсийн тоо толгой огцом буурсан байна. Гэхдээ энэ үйл явц удаан буюу хэдэн зуун мянган жилийн турш үргэлжилсэн аж. Эцсийн бүлэгт манай гараг дээр ердөө 1280 орчим эртний хүн амьд үлджээ. Тухайн үед хүн төрөлхтөний 98,7% нь үхэж үрэгдсэн гэсэн үг. Эртний хүмүүсийн тоо ингэж огцом цөөрсөн явдалд хүйтрэлт, мөстөлт нөлөөлсөн байх... Цаг уурын байдал арай тогтворжиж ирмэгц хүн төрөлхтөн аажмаар нөхөн сэргэж тоо нь олширч эхэлжээ. Үзэгдэл бүр эерэг ба сөрөг талтай. Харин хүн төрөлхтөн цөөрсний нэг эерэг тал гэвэл амьд үлдэгсэд хүссэн ч хүсээгүй ч хамтрах шаардлагатай болсон. Орчин үеийн хүмүүсийн өвөг дээдсийн олон "салаа" хоорондоо идэвхтэй эвцэлдэн нөхцөлдөж холилдож эхэлсэн ба энэ бүрэн үр удмуудын геномд хадгалагджээ” гэж “Science” сэтгүүл бичжээ.
Гэхдээ энэ үзэл бодлыг зарим эрдэмтэд дэмжихгүй байгаа. Тэд "Эртний хүмүүсийн шарил цогцос, үлдэгдэл маш цөөн олддог... иймээс дээрх дүгнэлт хэт өрөөсгөл талтай" хэмээн мэдэгдлээ.
Science: Хүн төрөлхтөн 1280 өвгөөс үүсэлтэй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11