Норвегийн эрүүлийг хамгаалах хүрээлэнгийн эрдэмтэд “Деменци буюу ухаан доройтох, муудахад хүргэж болзошгүй 5 төрлийн мэргэжил байгааг бид олж тогтоолоо. Биеийн хүнд хүчир хөдөлмөр хийдэг хүмүүс бусадтай харьцуулахад ухаан доройтох өвчинд өртөх нь илүү их байна” гэж мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Science Direct” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэд 2017-2019 оны хооронд судалгаа явуулж Норвегийн 7000 иргэнийг хамруулсан аж. Гэтэл энэ хүмүүсээс 902-т деменци илэрсэн бол 2400-д нь танин мэдэхүйн чадвар бага хэмжээгээр муудсан нь тогтоогдов. "Биеийн хүнд хүчир ажил хийдэг хүмүүсийн хувьд оюуны чадвартай холбоотой асуудал тулгарах нь 15,5 %-иар их байсан. Деменцид хүргэх эрсдэлтэй мэргэжлийн тоонд худалдагч –кассчин, худалдагч –зөвлөх, эмнэлгийн ажилтан, фермер, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ордог. Эдгээр ажилтан хамаг эрч хүч, тамир тэнхээгээ мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд зориулдаг. Иймээс амрах, өөрийгөө хөгжүүлэх цаг зав тэдэнд гардаггүй. Энд онцлоход, хэрэв ажлаас гадуур чөлөөт цагаараа биеийн хөдөлгөөн идэвхтэй хийдэг бол оюуны чадвар сайжирдаг” гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.