Ирак улсын Найнава мужид мягмар гарагт болсон хуримын ёслолын үеэр гал түймэр дэгдэж асар олон хүн амь үрэгдсэн тухай “Al Arabiya” дамжууллаа. "Мосулаас урд зүгт Хамдани тойрогт Бахдид хот дахь хуримын ёслолын танхимд гал түймэр гарч 100 гаруй хүн амиа алдлаа. Тэдний дунд хуримаа хийж байсан хос бий. Түймрийн үеэр түлэгдэж шархадсан хүмүүс ба нас барагсдын тоо нийлээд 450 давсан гэж Улаан хавирган сар байгууллага мэдээлсэн” хэмээн “Al Arabiya” дамжууллаа.
"Байшин дотор галын буудлага, салют асааснаас болж түймэр дэгдсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Галын болон техникийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн... Хуримын танхимтай энэ барилгыг муу, амархан шатдаг барилгын материалаар барьсан" гэж тус орны ХМХ бичжээ.
“Иракийн эрх баригчид хурим болсон газрын 8 ажилтныг баривчилсан. Нэмж 4 хүнийг баривчлах ордер гарлаа” гэж тус орны Дотоод хэргийн яамын төлөөлөг мэдэгдэв. “Тэнд 1000 -1100 орчим зочид байсан... Сүйт залуу, сүйт бүсгүй хоёр уянгын аянд бүжиглэх эхлэх үеэр салют асааж гал шууд дээвэрт хүрч шатаж эхэлсэн. Галын дөл олон зуун хүн баярлаж цэнгэж байсан өрөө тасалгаагаар хоромхон зуур тархлаа. Хуримын танхимын зарим хэсэг хэдхэн минутад шатаж хүмүүс дээр унаж эхэлсэн юм. Бараг хэн ч тэндээс гарч чадаагүй... Зарим гэр бүл бүхэлдээ галд өртөж амиа алдлаа” гэж гэрчүүд ярилаа.
Иракийн Ерөнхийлөгч Абдельлатиф Рашид, Ерөнхий сайд Мухаммед Судани нарт дэлхийн улс орнууд эмгэнэл илэрхийлсээр байна.
Иракийн хуриман дээр 100 гаруй хүн амиа алджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.