“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БИРЖЭЭР 480 МЯНГАН ТОНН ХАТУУ КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 75 багц буюу 480 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 148.2 ам.доллараас дуудаж, 153.7 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 50 удаагийн арилжаагаар 726.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,958.4 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.