Нийслэлийн ногоон автобустай холбоотой асуудлаар "Zyle Daewoo" компанийн захирал болон “Тэнүүн Огоо” компаниас мэдээлэл хийлээ.
"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.ГАНХУЯГ:
-Зах зээлийн үнээс 30 хувь хямдруулж авсан. Манайхан 400 сая гэж яриад байгаа. 400 сая биш 336 сая төгрөг байгаа. Үүн дээр нэмэх нь тээврийн зардал орж ирнэ. Тээврийн зардал нь 9800 ам.доллар болж байгаа. Вьетнамаас Замын-Үүд хүртэлх тээврийн зардал юм. Ногоон автобус бол 86 мянган ам.долларын брэндийн автобус. Энэ дээр манай аж ахуй нэгжүүд, эргэлзэж байгаа нэг ч хүн алга. Хэтэрхий улс төрийн тоглолт хийгээд байна. Энэ төслийг унагаая гэдэг зүйл явдаг юм байгаа биз. Миний бодлоор нийтийн тээврийн салбар улстөржих асуудал биш.
Орж ирсэн автобуснуудад гарсан үйлдвэрийн алдааг зуун хувь зөвшөөрнө. Түүнийг үйлдвэртэй хатуу ярина. Тиймээс “тат” гэдэг шаардлагаа тавьсан.
Тэнүүн Огоо” ХХК-ийн хувьд та бүхэн автобусанд суугаад үзсэн байх. Халуун үлээж байгаа гэхчлэн 14 төрөл дээр сайжруулсан. Дээрээс цанталт байхгүй болгосон. Таван паар, албадан халаагч тавьсан. Паар нь хагардаг байсан бол төмөр болгосон. Энэ тал дээр бүх юман дээр ажилласан. Яг үнэндээ замаск будаг, үйлдвэрлэлийн зүйлийг үзэж чадаагүй иргэдээ бухимдуулсанд санаа зовлоо. Юм хийж байгаа хүн рүү дайрдаг юм байна.
Бид Хятадаас чанарыг нь мэдэхгүй автобус авч байхаар чанарыг нь мэддэг автобус аваад эргээд, төлбөрийг нь төлье гэж байгаа юм. Харамсалтай нь яаравчилснаас процедурын алдаа гарлаа. Манайх нэгдүгээр сард гэрээгээ хийсэн. Үнэхээр эдгээр автобусыг иргэдэд хурдан хүргэх үүднээс шахсанаар алдаа гарсан, тиймээс хариуцлага хүлээнэ биз. Би үйлдвэрлэгч компани биш. Хяналтаа тавьсан.
Автобус шинэ үү, хуучин уу гэдэгт би өөрийн нүдээр харж байсан учраас итгэлтэй байгаа. Зарим нэгэн сэтгүүлч үйлдвэрийг нь харж байсан.
Энэ автобусыг инженер хүний нүдээр харахад будаг шунхан дээр алдаа гаргасныг хараад “цаад” компанидаа хэлсэн.
Нийт иргэддээ хэлэхэд, би ашиг хараад автобус “шахчхаад” явах байсан бол надад энэнээс илүү боломж байсан. Замын-Үүдээс татаж авчрахад би толгойнд нь унаад явсан. Унаж үзэхэд явалт, air condition сайжирсан байна лээ. Би Монгол Улсын зөвлөх инженер хүн. Тиймээс дахиад 10 жил зовлон байхгүй иргэдээ явуулахыг зорьсон. Сэтгүүлч та бүхэн үзэх хэрэгтэй. Оруулж ирсэн чанарыг та бүхэн үз л дээ. Би брэндийн автобус оруулж ирснээрээ буруутан болоод сууж байна.
Даваа гаригт би АТГ, Цагдаагийн байгууллагад манай дансаар орж ирсэн мөнгө хаашаа орсныг шалгуулна. Хэрвээ, энэ тендерт илүү мөнгө авсан байх юм бол хариуцлага хүлээнэ.Капитал засвар хийгээгүй гэдэгт нүүр бардам байна.
"Daewoo” компанийн удирдлагууд:
-БНСУ-ын “Daewoo” корпораци Монгол Улсын иргэд, Засгийн газраас уучлалт гуйж байна. Ирэх замдаа хуучин автобус явж байгааг өөрийн нүдээр харсан. Анх 400 автобус орж ирж байхад гэрээн дээр нь өөрийн биеэр гарын үсэг зурсан. 13 жилийн дараа энэ автобуснууд Монгол Улсын зам дээр явж байгааг хараад маш их гайхсан, сэтгэл хөдөлсөн. Цар тахлын улмаас дэлхийн автобусны үйлдвэрлэл зогсолтод орсон. Манай компани ч мөн адил. Гэхдээ цар тахлаас энгийн байдалдаа ороход бид олон улстай гэрээ хийж Катар, Саудын Араб, Ирантай гэрээ хийж автобус нийлүүлэхээр шийдвэрээ гаргасан. Одоогийн байдлаар Монгол Улстай 600 шинэ автобус оруулж ирэх гэрээ хийж, энэ төслийг эхлүүлсэн. Туршилтын нэг автобус явуулахад манайхаас 100 автобус шаардсан. ОХУ-д бид 5000 ширхэг автобус явуулдаг. Монгол Улсад 30 хувийн хөнгөлөлттэй оруулж ирж байгаа. Жижиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол том алдаа биш шүү. Сошиалаар муу мэдээ сонссон. Үүнийг би хуурамч мэдээ гэж хэлэх болно.Хар утаа гарч байгаа нь дизель түлшний чанартай холбоотой. Гэхдээ яваандаа дизель түлшээ өөртөө шингээгээд, хар утаа гарахаа болино. Үүнийг бид амлаж байна. Мөн арлын дугаар 30 жилийн настай гэж гарч ирж байна лээ. Үүнийг хараад би өөрөө ч гайхсан. Учир нь манай компани БНСУ хуулийн дагуу арлын дугаарыг хийсэн автобусан дээрээ байрлуулж өгдөг.