Хүн төрөлхтөн хэр удаан оршин тогтнох талаар Английн Бристолийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж таамаглал дэвшүүллээ. “Хэдэн тэрбум жилийн дараа нарны радиаци хэт ихээр шингэж улмаар дулааны радиацийн ялгарлыг ч давна... Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс ч өмнө мөхөх байх. 250 сая жилийн дараа манай гараг дээрх геологийн процессуудын нөлөөгөөр хүн амьдрах боломжгүй болно, яагаад гэвэл бүх тив нийлнэ. Тектоник хавтангууд шилжин хөдөлж, нүүрсхүчлийн хийн ялгарал нэмэгдсээр... Эрдэмтэд асар том энэ тивийг Пангей Ультим гэж нэрлэсэн. Хув хуурай, амьдралгүй аварга том тив.... дараа нь Дэлхий маань асар хүчтэй халж эхэлнэ. Үүний зэрэгцээ Нар улам хурц тодоор гэрэлтэх болно. Дэлхий дээрх амьдрал “хүлэмжин” дотор мөхөж сөнөнө.... Дэлхий дээр хүмүүс болон бүх амьтан устаж алга болно” хэмээн Английн эрдэмтэд мэдэгджээ. Харин энэ талаар Оросын Ломоносовын нэрэмжит улсын их сургуулийн доцент Станислав Дробышевский “250 сая жил гэдэг бол асар их хугацаа. Хүмүүс амьд үлдсэн ч тэд бол бид биш болсон байна. Иймээс сэтгэл түгших хэрэггүй.... Ойрын 200-300 жилд хүмүүс бид үнэндээ цэвэр усны хомсдол, дэлхийн бохирдол, хүчилтөрөгчийн хомсдол, байгалийн баялаг нөөц шавхагдах зэрэг олон асудалтай тулгарна. Энэ бүхэн хүн төрөлхтөн амьд үлдэх эсэхэд маш том үүрэг гүйцэтгэнэ” хэмээв.