Гиннесийн Дээд амжилтын номонд удахгүй Энэтхэг улсын эмэгтэй бүртгэгдэж магадгүй тухай “Энэтхэг Таймс” сонин бичжээ. Энэ орны 92 настай Салима Хан эртний мөрөөдлөө хэрэгжүүлэхээр 1-р ангид элсэн орсон байна. Одоогийн байдлаар бага сургууль төгссөн хамгийн хөгшин хүн гэсэн дээд амжилтыг Кений иргэн Кимане Маруге эзэмшдэг. Тэр 84 настайдаа 1-р ангид орж суралцсан аж.
Салима Хан одоо Энэтхэгийн Буландашар хотын бага сургуульд сурдаг. Түүний нэг ангийнхан өөрөөс нь 80 гаруй насаар дүү гээд төсөөл дөө. “Бичиг үсэг сурах хэрэгтэй гэсэн санаагаа хэрэгжүүлэхэд миний ач зээ нар түлхэц өгсөн шүү. Тэд үргэлж халаасны мөнгө гуйдаг, бас дандаа "молиго үмхүүлдэг". Яагаад гэвэл намайг мөнгөн дэвсгэртээ тоолж мэдэхгүй гэдгийг тэд мэднэ л дээ” хэмээн Салима эмээ инээд алдан ярилаа. 1-100 хүртэл тоолж буй Салима эмээгийн бичлэг нийгмийн сүлжээгээр тархсаны дараа тэрбээр орон даяар алдаршжээ. Салима 1931 онд төрсөн ба 14 настай байхдаа айлын бэр болж очин насан туршдаа гэрийн эзэгтэй байсан аж.
92-тойдоо бичиг үсэг сурахаар иржээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.