“Буриадын хамгийн том бурхан Аръяабалын хөшөө амиллаа”, "Аръяавалын хөшөөнөөс ариун булаг , рашаан ундарлаа", “Буриадад жинхэнэ гайхамшиг тохиов” хэмээн буриадууд шуугиж байна. Санага тосгоны хавьцаа уулын бэл дэх 41 метр өндөр, 28м өргөн Аръяабал бурхны хөшөөний доор гэнэт булаг оргилжээ. Лам нар энэ газарт Лусын эзнийг тахих ёслол үйлдлээ. Буриадын хамба лам Дамба Аюуш “Энэ бол гайхамшиг. Санага тосгон даяар агуу баяр хөөр тохиолоо. Рашаан булаг оргилсон учраас энэ бол жинхэнэ ариун шүтээн... Ийм үзэгдэл нь Лусын эзэн -усны сүнстэй холбоотой. Лус ариун рашаанаа бэлэглэсэн нь Итгэлт хамба болон уран барималч Юрий Мандагановын хувьд ч их баяр. Ийм гайхамшгийг үзэх гэж би өнөөг хүртэл амьдарчээ” хэмээн мэдэгдлээ. “Ум мани бадми хум тарнийг уншиж энэ рашаанаас хүртэхэд танд заавал тусална” хэмээн лам нар ярьж байна.
Нэмж өгүүлэхэд, Аръяабал бурхны хөшөөг 2021 онд ОХУ-ын Буриадын нийслэл хот Улаан-Үдээс 500км зайд Зaкaмeнcк paйoнд ард иргэд, гадаадынхны хандиваар босгожээ. 30 тонн металл, 5 сая рубль зарцуулсан гэдэг.
Буриадын Аръяавал "амилжээ"


Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.