Өчигдөр УИХ дахь Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК онцгой дэглэмийн үеийн хэрэгжилт, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон юм.
Онцгой дэглэмийн хугацаанд 23.7 сая.тн нүүрс олборлож, 29.5 сая.тн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт олборлолтын 21 хувийг, нийт татварын 46 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд гүйцэтгэв