Болгарын зөнч Ванга:
Ойрхи Дорнодын зөрчлөөс Дэлхийн III дайн дэгдэнэ.
Нострадамус:
Нарны хүмүүс (мусульманчууд биш) далай тэнгисийг туулж ирж чадахгүй. Цолмонгийн хүмүүс (исламын хүмүүс) харин Африкийг бүхэлд нь эзэмшинэ. Гэвч тэдний хаанчлалд Санчирын (Израиль) газар орохгүй. Тэдний улсын Азийн хэсэг нь хөмөрнө.
Израилийн зөнбилэгч Инна Мишина:
Израиль ба Палестины зөрчил бол том дайны эхлэл. Дэлхийн 3-р дайн чухамдаа Израилийн зөрчлөөс эхэлнэ. Израилийн араас Америк бас Палестинд очно. Лалын ертөнц бүхэлдээ зэр зэвсгээ агсч дайтаж эцсээ хүртэл үзэлцэнэ. Ялагчид гэж байхгүй, аймшигтай гарз хохирол амсана.на. Асар их цус асгарах энэ хүнд хэцүү дайн багаар бодоход 3 жил үргэлжлэх шинжтэй. Израиль газар нутгаа алдана. Энэтхэг ба Өрнөдийн орнууд ч дайнд татагдаж орно. Орос бүгдийг тайвшруулах гэж оролдоно. Оросууд хэрэв төвийг сахиж чадвал бүрэн бүтэн үлдэнэ.
Оросын далдыг харагч Галина Янко:
Палестин –Израилийн зөрчил 2024 оны 1 сар дуустал үргэлжилнэ. Дэлхийн улс орнуудын дипломатч нар чадах бүхнээ хийж Энхийн гэрээг Талууд байгуулна. Гэвч бүх юм дууссан гэж тайвширсны дараа дайн дахиад дэгдэж Гаазын зурваст дахин их цус асгарч аймшигтай үйл явдлууд ар араасаа тохионо.
Америкийн масон Альберт Пайк (1871 оны 8 сард) “Дэлхийн 3-р дайн Ойрхи Дорнодод арабууд ба еврейчүүдийн зөрчлөөс эхэлнэ” гэж зөгнөжээ.
Английн зөнч Жоанна Сауткотт (1815 онд):
Хэрэв Ойрхи Дорнодод дайн эхэлбэл төгсгөл ойртлоо гэж ойлго. Тэр галд Дэлхий шатна” хэмээжээ.
Гүржийн лам Георгий:
Израиль ба Ираны дайн дэгдэнэ. Израилийг АНУ дэмжиж Ираны талд Орос зогсоно. Аймшигтай сүйрэл, өлсгөлөн, дээрэм хулгай нүүрлэнэ.
Америкийн далдыг харагч Вероника Люкен (1964 онд):
Израиль ба хөрш орнууд шатаж дүрэлзэж байна. Хядлага бүтэн жил үргэлжилж улам нэмэгдэнэ. Тэндхийн амьд хүмүүс нь үхэгсдэд атаархах болно.
Орос лам Христофор:
Дэлхийн III дайныг Хятад эхлүүлнэ. Орос дайнд татагдан орж Санкт-Петебург усанд живнэ. Москвагийн хэсэг нурж газар доор орно, мавзолей болон голын цаадах тэр чигтээ.
Алоис Ирльмайер:
Мусульманы арми Дорнод Европ руу хөдөлнө. Хятад улс Энэтхэгийг эзэлнэ. Иран улс Туркэд халдана. Гурван ес л Энхтайваныг авч ирнэ.
АНУ-ын Сара Хофман:
Иран цөмийн цохилт Израильд өгч Дэлхийн 3-р дайныг эхлүүлнэ. Пуужингууд нэг орноос нөгөө рүү нисч эхэлнэ, энэ үзэгдэл дэлхий даяар тархана.
Сербийн тариачин Митар Тарабич:
Дэлхийн 3-р дайнд ганц л орон өртөхгүй үлдэнэ, тэр бол ертөнцийн хамгийн захад оршдог, далай тэнгисээр хүрээлэгдсэн улс (Австрали бололтой).
АНУ-ын зөнбилэгч Вероника Люкен: Дэлхийн 3-р дайн нэг л орноос эхэлнэ. Сири улсад Энхийн түлхүүр бий, энэ нь мөн Дэлхийн 3-р дайны түлхүүр болж хувирч болзошгүй. Дэлхийн дөрөвний гурав нь сүйрнэ.
Баваарын зөнч Маттиас Штромбергер:
Дэлхийн 3-р дайн үнэндээ олон үндэстний хувьд төгсгөл мөхөл болно. Манай гарагийн бараг бүх орон энэ дайнд оролцоно, сая сая хүмүүс үхэж үрэгдэнэ.
АНУ-ын масон Альберт Пайк:
Дэлхийн 3-р дайн Ойрхи Дорнодод арабууд ба израильчуудын зөрчлөөс эхэлнэ. Ислам ба Израиль харилцан бие биенээ үгүй хийнэ. Дайн дууссаны дараа манай гараг дээр ганцхан засаглал дарангуйлал тогтоно.
#МЦогзолмаа орчуулав.
Дэлхийн III дайны талаарх зөгнөл
2023-10-19
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.