Орос гүрний эсрэг тавьсан Өрнөдийн хоригтой холбогдуулан Казахстан улс цаашид цэрэг, дайны зориулалттай 106 төрлийн барааг хөршдөө нийлүүлэхээ больжээ. Энэ тухай тухай Казахстаны Худалдаа, интеграцийн яамын Дэд сайд Кайрат Торебаев мэдэгдэл хийв. 106 төрөлд Казахстаны дотоодын үйлдвэрийн бараанаас гадна гадаад орнуудаас оруулж ирдэг бараа ч хамаарах аж. Жишээлбэл, дрон болон дроны сэлбэг деталь, тусгай электроник, чип зэрэг бүтээгдэхүүн...
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 9 сарын сүүлээр Германд айлчлахдаа Оросын эсрэг хоригт нэгдэж буйгаа Өрнөдөд амлажээ. Энэ амлалт одоо бодит амьдрал дээр хэрэгжиж буй бололтой. Үүний зэрэгцээ Казахстан “Бид хөрш ОХУ-тай хэвийн харилцаатай, цаашид ч хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. Астана хэзээ ч Москвагийн эсрэг биш” гэж мэдэгдсээр байна. Энэ талаар ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдэл хийхдээ “Казахстан улсын гуравдагч орнуудтай харьцаж буй харилцаанд Орос орон хөндлөнгөөс оролцохгүй. Гэхдээ энэ бүхэн манай 2 орны харилцаанд нөлөөлөхгүй гэж бид найдаж байна” хэмээжээ.
Казахстан 106 төрлийн барааг ОХУ-д импортлохыг хориглов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.