ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2023 оны 1 сарын 18-нд Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томилсон тушаалд гарын үсэг зуржээ. Монголд суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиков 1961 оны 7 сарын 30-нд төрсөн, 1984 онд МГИМО төгсч мөн оноос дипломат алба хашиж эхэлжээ. Тэрбээр 2004—2010 онд Хятад дахь Оросын Элчин яамын ахмад зөвлөх, 2010—2015 онд ГХЯ-ны 1-р хэлтэсийн дэд захирал, 2015—2019 онд Хятад улсын Шанхай хотод Ерөнхий консул, 2019—2023 онд ОХУ-ын Гадаад харилцааны яамын онцгой асуудал хариуцсан Элчингээр ажиллаж байв.
61 настай Алексей Евсиков англи, хятад хэлтэй, “Эх орны өмнө гавьяа байгуулсан” 2-р зэргийн медальтай. Эхнэр 4 хүүхэдтэй.
Путин Монголд суух Элчингээ томилов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11