АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст өнөөдрийн байдлаар авлигын гэмт хэргийн талаар 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа аж. Эдгээрээс нүүрс, барилга байгууламж, газар болон ногоон автобус, нийтийн тээврийн тендер шалгаруулалт, БЗС, допинг зэрэг олны анхаарлыг татсан хэргүүдийн явцаас буюу олны анхаарал татсан зарим онцлох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын байгууллагын зөвшөөрлийн хүрээнд хүргэлээ.
АТГ-ын мөрдөн шалгах албаны удирдлагуудын зүгээс "Эрдэнэс Тавантолгой" болон орон нутгийн Тавантолгой компани нь нүүрс олборлох, тээвэрлэх, худалдах, төмөр замтай холбоотой асуудлаар дээрх нүүрсний гэх тодотголтой асуудлыг шалгаж, нүүрсний хулгайн хэрэгт одоогоор 43 хэрэг мөрдөн шалгаж байна. Арван хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэргийн үйлдэл тогтоогдоогүй зарим хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байна.
Нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэлээд цаг хугацаа шаардагдаж байна. Нүүрстэй холбоотой хэрэг зарим нь олон жил үргэлжилсэн, олон холбогдогч, олон оролцогчтой байгаа. Газар болон барилга байгууламжийн хувьд багагүй гомдол ирсэн. Өнгөрсөн зун Улаанбаатар үерийн гамшиг болж иргэдээс багагүй гомдол ирсэн тулд нийслэлийн Засаг дарга болон түүний харъяа байгууллагын албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглан байж болзошгүй хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа. Найман хэргийг мөрдөн шалгаж байна. Ногоон автобусаар хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд, автобус худалдан авах чиглэлээр шалгалт явуулж байна. Нэгд, автобус худалдан авахдаа авлига авсан эсэхийг, албан тушаалаа урвуулан ашигласныг, мөн ажил албан тушаалдаа хайнга хандсан уу гэх чиглэлээр мөрдөн шалгалт хийж байна. Мөн автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, автобус чанар стандартад нийцсэн үү, аж ахуйн нэгжид давуу байдал олгосон уу, 135 тэрбумын зарцуулалтыг мөн шалгаж байна. 318 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэх зарцуулахаар улсаас төсөвлөсөн. Ингээд нэр бүхий албан тушаалтнууд албан тушаалаа урвуулсан ашигласан, мөн чанар стандарт нийцээгүй автобус авсан, нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон нь одоогоор тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар 25 хүнийг яллагдагчаар татсан. БЗС-тай холбоотой мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлийн найман хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн БЗС-гийн албан тушаалтнууд албан үүрэгтээ хайнга ханддаг, бүрдэл хангалтгүй, бусдад давуу эрх олгосон ньтогтоогдсон. БЗС-аас зээл авсан 941 хүнийг үндэслэлгүйгээр зээлээс чөлөөлсөн байна. БЗС-аас зээл 377 хүн Монголдоо ирж ажиллаагүй гэх мэтийн зөрчил илэрсэн.
Англи хэлний төвшин тогтоосон оноогүй, НД төлөөгүй, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, зээлийн барьцаа хөрөнгө тавиагүй, Монголдоо ирж огт ажиллаагүй баримт илэрсэн, ойрын үед шийдвэрлэнэ. Мөн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь холбогдох хууль дүрэм зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан мөн хахууль авсан байж болзошгүй асуудлаар шалгалт явуулж байна" гэх мэдээллийг өглөө.
Мөн Допингийн асуудалд хэн нэгэн хүнийг яллагдагчаар татаагүй зөвхөн хэрэг бүртгэл явагдаж байна. Нийтдээ есөн газар үзлэг хийсэн, тэндээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна.Харин "Ногоон автобусны асуудлаар 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийсэн. Нийт 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар яллагдагч нарын 31 ширхэг хөрөнгө, үл хөдлөхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн нэр бүхий компанийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам долларын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад шалгаж байна. БНСУ-ын 4 иргэнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Үүний хоёр нь цагдан хоригдсон байгаа. Хоёрт нь хилийн хориг тавин шалгаж байна" гэсэн юм.
Түүнчлэн болсон явдлыг товчхон дурдвал, "2023 оны төсвийн тухай хуулиар 318 тэрбум төгрөгийг хуульчилсан. Үүнд нийтийн тээврийн автобус төсөл арга хэмжээнд зарцуулахаар хуульчилсан. Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос дээрх төсвийг захиран зарцуулах эрхээ Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуул гэсэн байна лээ. Ингээд нэр бүхий албан тушаалтнууд холбогдох хууль тогтоомж зөрчсөн, худалдан авах ажиллагаа зохион байгуулахдаа чанар, стандартад нийцэхгүй автобус хүлээн авсан, нэр бүхий компанид давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдсон" гэлээ.Үүнээс гадна Т.Бадамжунайн хэрэгт холбогдсон Ц.Анандбазар өөр, өөр хэргүүдэд яллагдагчаар татагдсан. учраас түүний хэргийг бүгдийг нь нэгтгэх үүднээс салгаж авч үлдсэн.
"Ногоон автобусны асуудлаар 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийсэн. Нийт 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар яллагдагч нарын 31 ширхэг хөрөнгө, үл хөдлөхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн нэр бүхий компанийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам долларын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад шалгаж байна" гэв.