Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 6 сарын 19-нд “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай” шинэ хуулинд гарсан үсэг зурлаа. Шинэ хуулинд “масс –медиа” гэсэн ойлголтыг тусгасан, энд ХМХ-ээс гадна интернэтийн сайт, блог зэрэг багтжээ. “Шинэ хуулиар гадаадын ХМХ, сэтгүүлчдийн магадлан итгэмжлэлийг төгөлдөршүүлсэн” гэж эрх баригчид мэдэгдлээ. Үнэн хэрэгтээ тус орны Гадаад харилцааны яам хэрэв үндэсний аюулгүй байдалд аюултай гэж үзвэл гадаадын сэтгүүлчдийн зөвшөөрлийг цуцлах эрхтэй болжээ. Мөн ХМХ-н эрэлт хүсэлт, лавлагаанд хариулах хугацаа ажлын 7 өдөр байсныг багасган 5 болгов. Түүнчлэн төрийн мэдээллийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн медиа платформ байгуулж төрийн бус ХМХ-д мөнгө олгох аж. Сэтгүүлчид энэ платформоор дамжуулан төрийн байгууллагуудын төлөөлөгчөөр ажиллах боломжтой. Бүс нутагт, улсын түвшинд олон нийт -мэргэжлийн зөвлөл байгуулна, тэдний гол ажил бол сэтгүүлчдийн ёс зүйн дүрмийг баталж дагаж мөрдүүлэх гэнэ.
Өөр нэг шинэ зүйл гэвэл ХМХ-н материалын тухайд хөөн хэлэлцэх хугацааг 1 жил болгосон. Өмнө нь ийм хугацаа байгаагүй тул хэн нэг нь шүүхэд өгч магадгүй гэж ХМХ бүх материалаа хадгалах үүрэгтэй байлаа. Казахстаны эрх баригчид гадаадын телевиз, радио, ХМХ-н мэдээ ба нэвтрүүлгийн хэмжээг 10-20% бууруулж харин казах хэл дээрхийг 2025 оноос 55%, 2027 оноос 60% хүртэл болгохыг үүрэгджээ.
Казахстан ХМХ-н шинэ хуультай болов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.