Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Х.Энхбат болон бусад төлөөлөгч нарыг Турк Улсын Cтанбул хотын Байгаль орчны хамгаалал, хөгжлийн газрын дарга Prof. Dr. Ayşen ERDİNÇLER хүлээн авч агаар, орчны бохирдлыг хэрхэн бууруулж буй туршлагаа хуваалцлаа. Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Х.Энхбат болон бусад төлөөлөгч нар Турк улсын Истанбул хотын нүүрс түлшний лаборатори болон агаарын чанарын автомат харуулын станцын үйл ажиллагаатай танилцлаа. Байгаль орчин, хяналтыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ-ны Байгаль хамгаалал, хяналтын хэлтсийн агаарын бохирдлыг бууруулах, зуухны бохирдлоос урьдчилан сэргийлэх, нүүрсний хяналт шалгалт болон лабораторийн сэдвүүдээр талууд харилцан санал солилцож, орон нутгийн хяналт шалгалтын туршлагаас хуваалцсан юм.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооныхон Турк улсад туршлага судалж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02