“Ойрын саруудад үер, хар шуурга, их халуун зэрэг цаг уурын гоц үзэгдэл дэлхий даяар ар араасаа үргэлжлэх шинжтэй” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдлээ. Харин цаг уурыг мэргэжилтнүүд “Энэ зун манай гараг даяар хэт их халуун болсон, үүнээс болж байгалийн гамшиг тохиох нь улам олширно. 7 сарын эхээр дэлхийн цаг агаар дээд амжилт тогтоож сүүлийн хэдэн арван мянган жил байгаагүй их халуун болсон. 7 сарын 3-нд гараг даяар 17.01 градус, 7 сарын 4-нд 17.18 градус байлаа. Харин дэлхийн өмнөх дээд амжилт ердөө 16.92 градус байв. Хэт өндөр температурын улмаас туйлуудын ойролцоох мөсний түвшин огцом буурч, Канадад улирлын гал түймэр түүхэн дээд түвшинд хүрсэн. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй цаг уурын өөрчлөлт нь мөн Номхон далайн халуун бүсийн далайн ус бүлээсэхэд нөлөөлдөг, үүнээс болж дулаан уур амьсгал дэлхий даяар тархаж байна” гэж сэрэмжлүүлэв. Европын холбооны “Copernicus” цаг уурын өөрчлөлтийн алба “Дэлхийн түүхэнд 9 сар хэзээ ч ийм дулаан байгаагүй, өнгөрсөн сард агаарын температур нормоос 0,93 градус дулаан байлаа” гэжээ. ₮Энэ жил 105 градус дулааны индекстэй 175 цаг бүртгэгдсэн, энэ бол өмнөх рекордоос 3 дахин их... Бид энэ 2023 онд бараг 50 жилээр хурдассан мэт” гэж Майамийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Брайан Макнолди ярилаа.
“Хэт их халуун, чийглэг уур амьсгал энэ жил халуун бүсэд төдийгүй Хойд Америк, Европ, Ойрхи Дорнод, Зүүн Азид зуны саруудад ажиглагдсан... Далай тэнгисийн мөсөн талбайн нийт хэмжээ ажиглалтын түүхэнд байгаагүй доод түвшинд очжээ.... Далай тэнгисийн мөс бол манай гарагийн дулааныг дэмжихэд шийдвэрлэх ач холбогдолтой, гэтэл одоо мөсөн талбайн хэмжээ нь хиймэл дагуулын ажиглалтын түүхэнд байгаагүй доод хэмжээнд ирлээ” гэж эрдэмтэд онцлон тэмдэглэв.
Дэлхийн түүхэнд хэзээ ч ийм дулаан байгаагүй
2023-10-26
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.