Хятад гүрэн 10 сарын 26-нд Цзюцюань сансрын буудлаас "Шэньжоу-17" сансрын хөлгөө хөөргөсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Сансрын 3 нисгэгч - Тан Хун Бо, Тан Шэн Зи, Зян Синь Линь нар орбит дээрх сансрын станц дээр 6 сар ажиллах юм байна. Тан Хун Бо 48 настай, багийн дарга, туршлагатай сансрын нисгэгч бол нөгөө 2 нь анх удаа сансарт нисч байгаа аж. Тан Шэн Зи 34 настай, харин Зян Синь Линь 35 настай. Сансрын нисгэгчид сансрын шинжлэх ухааны янз бүрийн туршилт сорил явуулахаас гадна задгай сансарт гарч ажиллана. Сонирхуулахад, одоо Хятадын сансрын станц дээр "Шэньжоу-16" баг ажиллаж байна, тэд бараг 5 сар сансарт байгаа.
“Манай орон гадаадын сансрын нисгэгчдийг өөрийн сансрын станц дээр урьж ажиллуулахад бэлэн. Бид дэлхийн улс орнуудад урилгаа илгээж байгаа. Сансрын орон зайг энхийн зорилгоор ашиглахыг зорьсон бүх орон, бүс нутагт хандаж бидэнтэй хамтран ажиллаж Хятадын сансрын станцад ажиллах хөтөлбөрт оролцохыг урьж байна. Түүнчлэн нөхцөл байдлаас хамаараад гадаадын сансрын нисгэгчдийг Саран дээр буух хөтөлбөрт хамруулах боломжтой” гэж Хятад улсын Нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн Тамгын газрын дэд дарга Линь Си Цян мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятад өөрийн сансрын станц руу 3 нисгэгчээ хөөргөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11