Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон билээ.
Түүх сөхөхөд ЗХУ задран унаснаас хойш бүс нутагтаа эдгээр орнуудтай нэг гараанаас эхэлсэн Монгол улс бараг ганцаараа ардчилсан парламентийн засалалтай болж өнөөдрийн хүрчээ. Өнөөдөр Монгол Улс өнгөрсөн 30 жилээ дүгнэн дараагийн үерүү шилжиж байна.
ШХАБ-ын уулзалтанд Энэтхэг Монгол 2 улсыг эдийн засгийн үсэрнгүй хөгжилрүү орж буй улс орнууд хэмээн бусад улсууд дурьдсан байна.
Ерөнхий сайд Оюун- Эрдэнэ ШХАБ-ын уулзалтанд хэлсэн үгэндээ далайд гарцгүй орнууд нэгдэж эдийн засгаа тэлэх нэгдэл байгуулахыг уриалсан нь Монгол Улсын хувьд том амбицаа илэрхийлсэн үйл явдал боллоо.
ШХАБ-ын дараагийн арга хэмжээг зохион байгуулах Пакистан улсал хандаж улс орнуудын оролцоог хангаж, ажиглагч орнуудын арга хэмжээнүүдийг олноор зохион байгуулахыг уриалав. Энэ удаагийн арга хэмжээний уулзалтуудыг улс орон болгоноор нь тоймлон хүргэвэл :
ОХУ
Хоёр орны Ерөнхий сайд нар анх уудаагаа уулзлаа.
Эгийн голын УЦС ын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх
Худалдааны эргэлт саарсан асуудлыг ОХУ-ын тал эргэн харж ХАА-н бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй үнээр авах, Шатахууныг тасралтгүй нийлүүлэх тал дээр анхаарахаар боллоо.
БНХАУ-тай дараах тохиролцоонд хүрэв. Үүнд
1.Ногоон хөгжил экологийн тэнцвэрт байдлыг хангах, энэ хүрээнд шар шорооны шуурга, тэрбум мод, говийг усжуулах , Хятадын иновацийг МОнголд нэвтрүүлэх зэрэгт хамтрах
2. Улаанбаатар хотын асуудал
- хэт төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах,Метро, шинэ гүүр барих зэрэг ажлуудыг эхлүүлэх, Улаанбаатар хотын тойрог замыг холбох
Хөдөөгийн 5 бүсэд хуваан хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх,Гэр хорооллын барилгажилт дээр хамтран ажиллах, Ухаалаг хотын төсөл дээр мэргэжилтэн бэлтгэх
3. Аялал жуулчлалыг хөгжүүлэх
Өвлийн аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх, Тур компаниудыг холбох, Хятад улсад Монголын аялал жуулчлалыг бодлогоор сурталчилах зэрэг, Хятадын тал эдгээрийг мөн бодит ажил хэрэг болгохоор тус тус яриа хэлэлцээрт хүрсэн байна.